Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийвэл хариуцлага хүлээнэ
Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэргүүд ойрын өдрүүдэд олон гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Сити шоп” хүнсний дэлгүүрт иргэн А хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг илрүүлжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн нэг, гуравдугаар хороонд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн хоёр тохиолдол, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд нэг тохиолдол гарсныг тус тус илрүүлээд байгаа юм байна. Ийнхүү хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан тохиолдол удаа дараа гарч байгаа учир цагдаагийн байгууллагаас хуурамч мөнгөн дэвсгэртийг хаана хийж байгааг илрүүлэхээр ажлын хэсэг гаргахаар болжээ.
Түүнчлэн хуурамч мөнгөн дэвсгэртийг мэдсээр байж гүйлгээнд оруулахыг завдсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдгийг анхаарууллаа.
С.Дэжид
URL:




