2014 оны Олимпийн бамбарын буухиа аян эхэллээ

2014 онд Сочи хотноо зохион байгуулагдах өвлийн олимпийн наадмын галт бамбарын буухиа аялал Грекээс эхэллээ.
Бамбарын буухиаг Грекийн 18 настай цаначин Яннис Антониу эхлүүлж улмаар Оросын хоккейн шигшээ багийн довтлогч Александр Овечкинд дамжуулжээ.
Олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд залахын өмнөхөн галт бамбарыг 14 мянган хүн 123 хоногийн турш 65 мянган км газар аялуулах юм.
Тодруулбал, Оросын газар нутгийн өнцөг булан бүрт хүргэхээс гадна Байгаль нуурын ёроол, Европын хамгийн өндөр оргил Эльбрус болон түүхэнд анх удаа Олон улсын сансрын станцад бадамлуулах юм байна.
А.Цацрал
URL:




