Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэдийн санаа бодлыг тусгана

Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэдийн санаа бодлыг тусгах үүднээс энэ удаагийн ээлжит хэлэлцүүлгийг олон нийтийн төлөөллийг оролцуулж хийхээр болжээ.
Хэлэлцүүлэг энэ дугаар сарын 03-ны пүрэв гарагийн 13.00 цагт Хуульчдын танхимд зохион байгуулагдах аж.
Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, үүрэг, хариуцлага хүлээх үндсийг тогтоох бөгөөд энэ дүрэм нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилдэг байна.
Энэхүү дүрмийг Хуульчдын их хурлаар батлаж, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах хэдий ч нөгөөтэйгүүр иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг аж.
Учир нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилго нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг тул тус дүрэмд олон нийтийн оролцоог хангах нь чухал юм.
Хуульчийн мэргэжлийн дүрмийг Та ЭНД дарж татаж авна уу.
URL:




