УСАН БОРОО, ЦАСАН ШАМАРГА, ШОРООН ШУУРГАНЫ УЛМААС 12 ЧИГЛЭЛД ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО
Сүүлийн хэд хоног нийт нутгаар цаг агаар эрс хүйтэрч, усан бороо, цасан шамарга тавьж, шороон шуурга шуурснаар хот, хөдөөгийн зарим зам, даваа хаагдаад байна. ЗТБХБЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба ны тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбаттай уулзан авто замд үүсээд буй хүндрэлийн талаар тодруулсан юм.
-Хот хоорондын тээвэрт нэ лээд хүндрэл гарч байх шиг байна. Та найх ямар арга хэмжээ авч бай на вэ. Баруун аймгуудын чиглэлийн тээврийн үйлчилгээг түр хаасан гэсэн үү?
-Ихэнх нутгаар цас их орж, шуурлаа. Хот хооронд явж байгаа машин саатсан ч, тодорхой хугацааны дараа хүрэх газраа хүрч байгаа. Харин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хүмүүсээс маш их дуудлага ирж байна. Баруун аймгийн чиглэлийн тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Манай бай гууллагынхан 24 цагаар хяналт шалгалт хийж, мэдээлэл шуурхай солилцож байна. Өмнөговиос гарсан “Хараацайн жигүүр” компанийн ПАЗ маркийн хоёр автобус, “Аж Мян ган” компанийн ПАЗ автобус өчиг дөр зургаан цаг саатсан. Зорчигчтой тэдгээр автобусыг хээр хонуулахг үйн тулд замын хажуугаар зам гаргаж байж ойролцоох аймгийн төвд хүргэлээ.
-Одоогоор ямар зам, даваа хаагдаад байна вэ?
-Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Дөт лүүр, Хустай, Айдасын давааны зам хааг даад байна. Орон нутагт явж байгаа шуу дангийн машин 3-5 цагаар хоцорч, зарим үед байгаа газраа хонож байна. “Баянзүрх” авто вокзалаас явах байсан Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур, Багахангай, Бор-Өндөр, Чойр, “Сонгинохайрхан” авто вокзалаас Төв айм гийн Зуунмод, Баянжаргалан, Дундговь аймгийн төв, Адаацаг, Өмнө говь аймгийн төв, Тавантолгой гэх чиглэлийг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоосон. Хот хоорондын бо лон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, цаг агаар, зам давааны нөхцөл байдлын талаар үнэн бодит мэдээлэл шуур хай авч, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын төлөө ажил лаж байна.
-Налайхын зам хаагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Танайхан очсон уу?
-Нийслэлээс зүүн чиглэл рүү явдаг гол замд хүндрэл гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Манайхан газар дээр нь очиход халтиргаа гулгаа үүсэж, явахад маш хэцүү болжээ. Хөл хөдөлгөөн ихтэй энэ замыг хаахаас өөр арга байсангүй.
URL:













