Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн хорино
Төрийн ордонд зэвсэглэн халдахыг завдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргажээ.
Хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа сэжигтнүүдийн цагдан хорих хугацаа дууссан юм.
Тиймээс хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж үүссэн нөхцөл байдал, мөрдөн байцааалтын явцыг хянаж үзээд сэжигтнүүдийг хорих хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэн жагсан Ц.Мөнхбаяр нарын хэргийг одоогоор Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.
Б.Энх /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













