Жаст ойл, Магнай трейд шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмлээ
![]() |
Магнай трейд, Жаст ойл компани бүх шатахууны литр тутмын үнийг 50 төгрөгөөр нэмсэн байна. Дээрх компаниуд ам долларын ханш чангарч байгаа учраас шатахууны литр тутмын үнийг тус бүр 50 төгрөгөөр нэмсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Шинэчиллийн засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа ч шатахуун импортлогчдын зүгээс шатахууны үнийг нэмж эхэллээ. Уг нь уул уурхайн сайд Ганхуяг өнгөрсөн долоо хоногт хийсэн Ил тод уул уурхай мэдээллийн цагаар шатахууны нөөц хангалттай байгаа. Нөгөө талаар ам долларын ханшийг багаар тооцон импортлогч компаниудад худалдаж хэлцлийг хийснээр шатахууны үнийг өсгөхгүй байхаар зохицуулсан гэж тайлбарласан.
Гэтэл Жаст ойл, Магнай трейд компаниуд шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмээд эхэллээ. Тэд энэ шалтгаанаа ам долларын ханш чангарч байгаатай холбон тайлбарлаж, эртнээс үнэ нэмэхээр зэхэж байжээ. Гэхдээ шатахууны үнэ нэмэгдлээ гээд Жаст ойлын борлуулалтад нэг их нөлөөлөхгүй байгааг эх сурвалж хэлж байна.
Уг нь Монголбанк шатахуун импортлогч компаниудад банкуудын зах зээлийнхээс хоёр дахин бага хүүгээр хөнгөлөлттэй зээл олгосон ч Монголбанк импортлогчдод форвард хэлцлээр ам долларыг 1600 төгрөгөөр худалдах болсноор тэднийг алдагдалд оруулсан гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тиймээс ч Жаст ойл, магнай трейд компаниас гадна бусад шатахуун түгээс станцууд үнэ нэмэх нөхцөл бүрдээд байгаа юм байна.
Б.Ариунтуяа
Эх сурвалж : http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11598#sthash.9ovtzSRo.dpuf
URL:





