НҮБ-ын Цэргийн командын газрыг татан буулгахыг БНАСАУ шаарджээ

DSC_0058БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Пак Кил Ун 10-р сарын 1-ний НҮБ-ын ерөнхий шүүмжлэл дээр үг хэлэхдээ , БНАСАУ-тай дайсагнахгүй байж, НҮБ-ын Цэргийн командын газрыг татан буулгахыг АНУ-аас шаарджээ.

Пак Кил Ун хэлсэн үгэндээ АНУ, НҮБ-ыг өөрийн байлдааны стратегид ашиглаж, Аюулгүйн зөвлөлийг турхиран БНАСАУ-д шударга бус хориг арга хэмжээ авах шийдвэр гаргуулж байна гэж шүүмжилжээ.

Пак Кил Ун НҮБ-ын Цэргийн командын газрыг татан буулгахыг АНУ-аас дахин шаардаад, уг командын газар НҮБ-тай огтхон ч холбоогүй гэж илэрхийлжээ. НҮБ-ын Цэргийн командын газар НҮБ-ын нэрийн өмнөөс АНУ-ын цэргийн ажиллагаанд үйлчилж байна гэж тэрээр үзсэн байна.

АНУ БНАСАУ-ын бүрэн эрхийг хүндэтгэж, дайсагнах бодлогоо орхиж, энхийн механизмаар гал зогсох хэлэлцээрт оролцох хэрэгтэй, НҮБ-ын цэргийн командын газрыг даруй цуцалж, бүх хориг арга хэмжээ болон цэргийн заналхийллээ цуцлах хэрэгтэй гэж Пак Кил Ун илэрхийлжээ.

АНУ 1950 оны 7-р сард ЗХУ-ын оролцоогүйгээр “НҮБ-ын цэргийн командын газар”-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлуулсан юм. Тэр нь БНСУ-д суугаа Америк цэргийн командлалын газар юм.

\Э.Г\

СHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих