Ц. Шаравдоржийн Монгол төрд зүтгэх цаг дууссан уу?

Цагийн сайханд УИХ-д гурвантаа сонгогдоод эцэст нь төрсөн нутагтаа нэр дэвшсэн ч  жийгдсэн Ху намын алдарт “Гурван Дорж”-ийн нэг Ц. Шаравдорж одоо парламентын тамгын газрыг толгойлж сууна. Залуухан царайлаг эхнэртэй болсон тэрбээр “төр түшилцсэнээс төрд хамжилцсан нь хамаагүй биед амар” гэж ярих болсон гэнэ. Ша дарга анхны ханиа өвчнөөр алдаад нэг хэсэг  зуун граммын анд болчихоод байх үедээ Ху намын дарга нартаа том дуугарсан гэх шалтгаанаар  жийгдсэн гэдэг юм. Харин өнөөдөр тэрбээр “Авааль ханиасаа өнчиртлөө, алд хуулиа шороодтолоо гүйлээ. Одоо хаваасаг. Гавьяат хуульчийг авлаа. Авьяаст эхнэрийг оллоо. Монгол төрд зүтгэх цаг дууслаа” хэмээн говь нутгийн багын найздаа халамцуухан хэлсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих