Алхангаа хийх 10 зүйлс

Замын түгжрэл, аагим халуун гээд машинаар явахад хүндрэлтэй байна уу?  Тэвэл нэг өдөр ч гэсэн хөлдөө эвтэйхэн гутал өмсөөд аппаратаа бариад гараарай.

 

  1. Зургийн аппаратаа бариад гараарай. Замдаа тааралдсан модны навч, инээлдэн гүйлдэж багаа хүүхдүүд, магадгүй ажилдаа яааран алхаж байгаа хүнийг ч аваарай. Юмыг яаж мэдхэв чамд гэрэл зургийн онцгой мэдрэмж байгаа ч юм билүү. Харин авсан зургуудаасаа хамгийн өвөрмөц сонирхол татахуйц зургаа угаалган хадгалаарай.
  2. Чихэвчээ тултал нь чангалаад хөгжмийн хэмнэлдээ тааруулан эрч хүчтэй алх.  Хөгжмөө сонсонгоо мөрөөдөж болох бүх л зүйлсийг мөрөөд. Магадгүй энэ үйлдэл чамд олон шинэ санаа төрүүлж шинэ зорилго гаргах ч юм билүү. Мөн сайхан дасгал ч болох биз ээ.
  3. Ойрд уулзаагүй холбогдоогүй найз руугаа утсаар ярь. Ажил ажил гээд уулзаж ч амжихгүй байна уу? Техник технологи хөгжсөн өнөө үед утсаар ярингаа баяр хөөртэй алх.  Хүрэх  газраа дорхноо л хүрчихнэ дээ.
  4. Замдаа тааралдсан шувууг хоолло. Асуудалгүй ээ амархан. Гэрээсээ гарахдаа бага зэрэг будаа халаасандаа хийгэд л гарчих. Заавал гандан орж тагтаа хооллох шаардлагагүй шүү дээ.
  5. Ойрын өдрүүдэд хийсэн болон хийх ажлуудаа нэгтгэн дүгнэж төлөвлөгөө гарга. Хийсэн ажлууд дээрээ гаргасан алдааг тооцож хийх ажил дээрээ анхаараарай. Ажлын бүтээмж чинь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
  6. Замдаа тааралдсан хэн нэгэн хүн рүү чин сэтгэлээсээ инээмсэглэ. Чиний инээмсэглэл тэр хүний бүтэн өдөржингөө аз жаргал бэлэглэх ч юм билүү. Биднээс гарах сайхан энергийн эх үүсвэр бол инээмсэглэл шүү дээ.
  7. Эргэлзээтэй асуудлуудаа шийвэрлээрэй. Шийдэж чадахгүй, бодох цаг гарахгүй асуудлууд байгаа бол гав ганцаархнаа алхангаа бүх талаас нь бодоод үзээрэй чамд хэн ч саад болохгүй зөвхөн чи өөрийнхөө ертөнцөд байх болно.
  8. Олон хүн холхилдсон газар хөшөө шиг таг зогсож үз. Хүмүүс холхилдоод л хаашаа ч юм яараад харин та яаг дороо нам зогсчихсон. Яаг энэ үед ямар мэдрэмж төрөхийг сайн тогтоож аваад цаасан дээр бич. Дараа нь уншихад сонирхолтой байна.
  9. Хэрвээ найзтайгаа алхаж байгаа бол усаар байлд. Халуун өдрийн хамгийн сонирхолтой аялал байх болно.
  10. Ингээд эцэст нь гэрлүүгээ орохдоо өнөөдрийн тааралдсан бүх хүмүүс, орчлон ертөнцийн бүх зүйлд талархаад маргааш үүнээс сайхан өдөр байх болтугай гэж бодоод гэртээ ороорой.

Бүх л өдрүүдэд бүгчим агаар, машины түгжрэлд уураа барж явдаг байсан таны өнөөдрийн амьдрал бусдаас онцлог адал явдалтай болж өнгөрлөө. Мөн гэртээ ороод ч гэрийн тань уур амьсгал сайхан дулаахан байна биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих