600 гаруй тонн хүнсний ногоо худалдаалжээ

huns-middleНаймдугаар сараас эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 11 цэгээр дамжуулан төмс, хүнсний ногоо борлуулж эхэлсэн.

Одоогийн байдлаар нийтдээ 600 гаруй тонн ногоо борлуулаад байгаа гэнэ.

Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг есөн аймгийн 540 ногоочин өнгөрсөн хугацаанд дээрх цэгүүдээр ногоогоо борлуулжээ.

Мөн “Дүнжингарав” худалдааны төвд болсон “Алтан намар-2013” үзэсгэлэнгийн үеэр оролцогчид 350.8 тонн төмс, 504.5 тонн хүнсний ногоо, хоёр тонн зөгийн бал, 8000 шил дарсан ногоо болон жимс, цэцэг гэх мэтчилэн 541.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих