Баячуудад зориулсан тээгч эхийн үйлдвэр нээгджээ

Дэлхийн анхны тээгч эхийн үйлдвэр Энэтхэгийн Гужарат мужийн Ананд хотод нээлтээ хийсэн байна. Энэ үйлдвэрт бусад улс орнуудын баян, хүүхэдгүй гэрг бүлд зориулж хүүхэд ”үйлдвэрлэх” гэнэ. Мэдээж энэ бизнесийн цаана асар их хэмжээний мөнгө яригдаж байгаа. Тээсэн хүүхэд бүрийнхээ төлөө тээгч эх найман мянга орчим доллар авах юм байна. Харин зуучлагч үйлдвэрт баян “эцэг эхчүүд” 28 мянган доллараар ирээдүйн хүүхдээ захиалах ажээ.
URL:













