Японы төв банк мөнгөний бодлогоо үргэлжлүүлэхээр боллоо
2 хоног хуралдсан Японы төв банк – Япон банкны мөнгөний бодлогын хурал 4-нд өндөрлөлөө. Хурлаас мөнгөний зөөлөн бодлого буюу томоохон цар хэмжээний сулруулах бодлогоо үргэлжлүүлэх шийдвэр баталж, түүнчлэн Японы эдийн засагт “удаавтар сэргэн нэмэгдэж байна” гэсэн үнэлгээ өгчээ.
Японы төв банк энэ сарын 1-нд 9-р сарын аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн богино хугацааны хэтийн төлвийн судалгааны тайлан нийтэлсэн юм. Энэ тайланд эдийн засгийн байдлыг тодорхойлсон үзүүлэлтүүд зохих хэмжээгээр сайжирч, 8-р сарын CPI үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8% өссөн байна. Японы төв банк эдгээр үзүүлэлтийг үндэслэж, Японы эдийн засаг мөнгөний эргэлт буурах дарамтаас гарах бодит ахиц хийж байна гэж үзжээ. Түүнчлэн 2015 оны 4-р сарын өмнө хойно инфляцын төвшинг 2% хүргэх зорилтын дагуу мөнгөний бодлогын хурлаас шийдвэр гаргаж, мөнгөний нийлүүлэлтээ 2 дахин нэмэгдүүлэх томоохон цар хэмжээний зөөлөн бодлогоо цаашдын 2 жилд үргэлжлүүлэхээр болжээ.
\У\ china radio
URL:













