Н.Энхбаярын оношийг баталжээ
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг эсийн хуваагдалд орсон гэсэн оношийг Монголын эмч нар тавьсан.
Тэгвэл энэхүү оношийг нь Өмнөд Солонгосын эмч нар баталгаажуулсан гэнэ. Одоогоор уг өвчинд нь тохирох эмчилгээг хийж байгаа бөгөөд Н.Энхбаярын биеийн байдалд өөрчлөлт ороогүй аж.
Түүний гэр бүлийнхэн хэвтэж байгаа эмнэлгийг нь нууцалж байгаа. МАХН-ын гишүүд ч энэ талаар мэдэхгүй гэнэ. Тэгэхээр Н.Энхбаяр нэг л өдөр сэргэж ирээд намынхныгаа баярлуулж, бусад намынхныг цочролд оруулж магадгүй юм.
Ямартай ч түүнд тохирох эмчилгээг хийгээд эхэлсэн. Хэзээ ирэхийг нь л хүлээх үлдэж байна.

URL:













