Б.Цогтгэрэлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

new photo

МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл 2012 оны Орон нутгийн сонгуулийн үеэр АН-аас Орхон аймагт нэр дэвшигч Р.Улаанхүүг хэвлэлээр гүтгэсэн нэрийдлээр ганц хутагт хэсэг хугацаанд хоригдсон. Тодруулбал, Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар сарын дараа буюу хоёрдугаар сарын 1-нд батлан даалтад гаргасан юм.

Ингээд иргэн Б.Цогтгэрэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, 20 сая төгрөгөөр торгохоор болсон юм. Хууль хяналтын байгууллагаас Б.Цогтгэрэлийг “Хүн гүтгээгүй, Р.Улаанхүүгийн талаарх мэдээг өөрөө бичээгүй, харин хэвлэлүүдэд мэдээлэл тараасан ” гэж үзэж байгаа боловч дээрх мэдээллийг тараасан гэдгийг нь нотолж чадахгүй байгаа юм байна. Харин Б.Цогтгэрэл Улсын Дээд шүүхэд давж заалдсан учраас өнөөдөр түүний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсандаа “Улсын дээд шүүхээр өмгөөлөгчгүй ажиглагчийн байр сууриар оролцсон анхны хүн боллоо би. Шударга байцгаая л даа. Ерөнхийлөгчөө. Намайг яллаж байсан поркурор байхгүй. Нийслэл рүү явсан гэнэ. Оронд нь Улсын поркуророос нэг хүн байна. Яг л хэлцсэн мэт байлаа” хэмээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих