Ой тогтоолтын тамирчин Т.Мягмарсүрэн дэлхийн дээд амжилт тогтоов
Швед улсын Готенбург хотноо болж байгаа ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд манай улсын тамирчин Т.Мягмарсүрэн дуут цифр цээжлэх төрөлд 337 цифрийг дарааллаар нь алдаагүй санаж, дэлхийн дээд амжилт тогтоож тэргүүн байрт шалгарлаа.
Мөн Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 алдалгүй тогтоож гуравдугаар байрт шалгарсан амжилтаар Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ. Монголын тамирчид өнгөрсөн есдүгээр сард Хонконг улсад болсон ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм.
Д.Өлзий
URL:









