Говийн замыг дахин хаана
65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өчигдөр орой 23:00 цагаас эхлэн 14-ний 06:00 цаг хүртэл хаалаа. Энд “Нарны үүсгэл” ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийж нээх юм байна. Мөн Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас “Говь” ХК-ийн чиглэлд 1.4 км авто замыг өнөө орой 23:00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн турш хааж, өнгө хучилтын ажил хийхээр төлөвлөж байна. Энэ замыг иргэд “Говийн зам” гэж нэрлэдэг бөгөөд суурь хучилт хийж нээсэн байсныг ийнхүү өнөө орой хаахаар боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:




