Хүүхнүүдийн тухай мэдвэл зохих нууцууд

- Эмэгтэйчүүд өөрсдийгөө үргэлж хайртай хүнийхээ дараа хоёрдугаарт тавьдаг.
- Эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэлийн сайныг нь олж харахаасаа илүүтэй гаднах үзэмж, бэл бэнчин, мэдлэг чадвар, бололцоонд нь дурладаг.
- Эмэгтэйчүүд өөрсдийнхөө давуу тал, мэдлэг чадвараа нуун дарагдуулдаг.
- Эмэгтэйчүүд өөрсдөө сайн дураараа эрэгтэй хүний захиргаанд ордог.
- Эмэгтэйчүүд яг л охид шиг аашилж, хүссэн юмаа эрчүүдээс авахыг оролддог.
- Эрэгтэй хүнд хандахдаа итгэл найдвар тавьж болохуйц, юм мэддэг хүнд хандаж байгаа юм шиг хандвал зохино.
- Чи тийм ийм юм хийх ёстой гэж сануулсны огт хэрэггүй. Өөрөө л шийдэг.
- Эр нөхрийнхөө өдөр тутмын амьдралд байнга оролцож зааж зөвлөх хэрэггүй.
- Таны байнгын оролцоо алга болонгуут эр нөхөр чинь яахаа мэдэхгүй будилна.
- Та эр нөхрөө хараад өрөвдөж болно, харин алхах гишгэх бүрт нь заах хэрэггүй.
- Эмэгтэйчүүд та нар өөрсдөө хайртай хүнээ уруу татдаг.
- Чин үнэнийг хэлэхэд бүх алдааны 50 хувьд нь хүүхнүүд буруутай байдаг.
- Эмэгтэйчүүд “халамжтай” эхнэр болох гээд өөрийн мэдэлгүй алдаа гаргадаг.
- Эр нөхрөө утга учиргүй хардах нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа.
- Эмэгтэй хүн хэн нэгэнтэй нууц амраг холбоо тогтоосон бол түүнийхээ төлөө гэр бүлээ золиосолж ч мэдэх шийдвэр гаргадаг. Энэ нь гашуун сургамж болж үлддэг.
- Эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө эрэгтэй хүний мэдэлд бүрэн шилжүүлчихдэг.
URL:




