Дөрвөн компани цементийнхээ үнийг нэмсэн байжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа цементийн үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж, гэрээ байгуулж хөнгөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг гаргаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 аж ахуйн нэгж хамрагдсанаас урьдчилсан байдлаар тайлан мэдээгээ гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, гэрээгээр тохирсон үнийг нэмэгдүүлсэн зөрчлүүд илэрсэн байна. Гэрээнд задгай цетентийн 170 мянган төгрөгөөр, савласан цементийг 160 мянган төгрөгөөр зарна гэж тусгасан ч дөрвөн компани үнээ 220 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь илэрчээ. Иймд үнээ буулгах албан шаардлага хүргүүлээд байгаа ажээ.
Жилийн таван хувийн хүүтэй авсан уг гэрээнд зах зээлийн ханш буюу банкны сарын 1.5 хувийн хүүтэйгээр тооцуулж эргүүлж чадах хариуцлага болон нөгөөтэйгүүр гэрээгээ зөрчсөн тохиолдолд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөнгөлттэй зээл, тендерт оролцох эрхийг нь хасуулах зэрэг гэрээгээр тодорхойлсон хариуцлага хүлээлгэнэ гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:




