Японд 15 сар дараалан худалдааны алдагдал гарчээ
Японы Сангийн яамны 21-ний өдөр нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 9-р сард Японд гарсан худалдааны алдагдал 932.1 тэрбум иенд хүрч, энэ нь 15 сар дараалсан худалдааны алдагдлын үзүүлэлт юм.
Тоо баримтад харуулснаар, 9-р сард Японы худалдааны экспортын хэмжээ 5 триллион 972 тэрбум 100 сая иен байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5% нэмэгдсэн нь 7 сар дараалан нэмэгдсэн үзүүлэлт юм. Импортын хэмжээ 6 триллион 904 тэрбум 300 сая иенд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.5% нэмэгдсэн нь 11 сар дараалан нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Экспортын нэлээд түргэн өсөлттэй бүтээгдэхүүнд голдуу авто машин, эрдсийн чанартай шатахуун, органик химийн нийлмэл зэрэг байх бөгөөд импортын нэлээд түргэн өсөлттэй бүтээгдэхүүнд мэдээллийн төхөөрөмж, хагас дамжуулагч зэрэг цахим эд анги, хувцас хунар зэрэг багтаж байна.
\Навч орчуулав\
URL:













