Хорт утаа ялгаруулсан машины жолооч нарт арга хэмжээ авчээ

Хорт утаа ялгаруулсан машины жолооч нарт арга хэмжээ авчээ

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн Газар, Авто тээврийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаарын чанарын алба зэрэг холбогдох газрууд шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар нийт 334 тээврийн хэрэгслийг шалгаснаас бензин болон дизель хөдөлгүүртэй 150 гаруй машины утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ хэтэрсэн болохыг тогтоожээ.

Эдгээр автомашины жолооч нарт нийт 765 мянган төгрөгийн торгууль ногдуулж, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хязгаарлажээ.

Эх  сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ


URL:

Сэтгэгдэл бичих