Нийт 14 тонн мах нөөцлөхөөр болов

Улсын хэмжээнд энэ онд 14 тонн мах нөөцлөхөөр болсон. Өнгөрсөн жилийн нөөцийн махыг оройтож, нэгдүгээр сарын дундуур худалдаанд гаргаж байсан бол энэ онд нөөцийн махыг арванхоёрдугаар сарын 25-наас худалдаанд гаргах юм байна.
Өнгөрсөн жилийн хувьд нөөцийн махыг гудамжинд машин дээр зардаг байсныг болиулж, хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр худалдаалахаар болжээ.
Энэ жилийн хувьд нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэх “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан байна.
Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд зориулах 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн иргэдэд нийлүүлэх 1000 тонн махыг “Эрдмит” компани тус тус бэлтгэхээр болжээ.

URL:













