МАН-ын Бага хурал 26-нд болно

8fbe6f8f31f56478f296bc9dad0f54ae_L МАН-ын Бага хурлыг энэ сарын 26-нд товлохоор тус намын Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдсан бөгөөд намын дүрэмдээ өөрчлөлт оруулах чиглэлээр авсан орон нутаг дахь гишүүдийнхээ саналыг хэлэлцэж багцалжээ. Мөн нэр цэвэр, ажлын ачаалал даагаад явах залуу, чадвартай боловсон хүчнүүдээр намын бүтцээ шинэчилж зузаатгах талаар хэлэлцэж, 27-нд болох намын Их хурлын өмнө буюу 26-нд нь Бага хурлаа хийхээр товложээ.

Н.Туяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих