Синг: Энэтхэг Хятадын харилцааг цаашид бүх талаар хөгжүүлнэ

0112Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синг 22-24-ний өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын өмнө тэрээр Хятадаас Энэтхэгт суугаа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, Хятад улстай Энэтхэг харилцаагаа бүх талаар цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Энэтхэг, Хятад хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. Хоёр орны хилийн бүс нутаг энх амгалан байж, оршиж буй зөрчил мөргөлдөөн хамтын ажиллагаанд нөлөөлөхөөс зайлсхийх хэрэгтэй. Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, иргэний амьжиргааг сайжруулахыг хоёр орон эн тэргүүний үүргээр үздэг, хоёр талын тогтвортой харилцаа нь хоёр оронд маш чухал. Энэ удаагийн Хятадад хийх айлчлал хоёр орны ирээдүйн харилцааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэж Манмохан Синг хэлсэн байна.

Хятадын аж ахуйн нэгжүүд Энэтхэгт хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулахыг сайшааж байна. Энэтхэг Хятадын аж үйлдвэрийн бүс байгуулахыг бодолцох бөгөөд хоёр талын дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно. Хоёр орон БРИКС-ын орон зэрэг олон талын хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрэв. Энэтхэг Хятадтай хамт тус бүс нутгийн бусад оронтой хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд бэлэн байна, үүний зэрэгцээ Мьянмар Хятад Энэтхэгийн эдийн засгийн бүс байгуулах тухай санаачилгыг судалж байна гэж тэрээр мөн илэрхийлжээ.

Хоёр орны засгийн газар хилийн бүс нутгийн амар амгаланг батлахад хүч тавьж ажилласан нь хоёр орны харилцааны хөгжлийн чухал гэрч бөгөөд үндэс суурь болно гэж Манмохан Синг хэллээ.

/Анар/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих