Топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс найз залуу Л.Цэгцбаатар ээлжит амрагаа сонгожээ

tsegtsЗагварын акулуудын нэг топ модель Д.Пүрэвсүрэнтэй хайрын романс үүсгэж нэгэн үе шар хэвлэлийн баатар болж явсан “Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатар ээлжит амрагаа сонгосон сургатай. Тэрээр “Андра Монгол” агентлагийн шинэ залуу загвар өмсөгч Б.Гантуяа сонгосон гэнэ шүү.

Олны танил сайхан бүсгүйчүүдтэй үргэлж нэр холбогдож явдаг  Л.Цэгцбаатарын шинэ нялх найз бүсгүй нь дөнгөж хорин настай аж. Өмнө нь олны нүдэнд гарч байгаагүй бөгөөд ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн төгсөх курсын оюутан юм байна.

Сонирхуулахад Б.Гантуяа нь түүний анхны эхнэр Мандухайтай нь тун төстэй царайтай нэгэн бөгөөд тэрээр өмнө нь УИХ-ын нэгэн гишүүн асны хүүтэй гурван жил үерхээд салсан гэнэ билээ. Л.Цэгцбаатар ч нялх амрагаа олны харцнаас нуун загварын тайзнаас буулган өөрийн болгоод өөрөө намба сууж яваа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих