Фэйсбүүк хэрэглэхийг хоригложээ
Зүүн Европын жижигхэн улсуудын нэг Македонийн Үнэн алдартны сүмийн удирдлага лам, гэлэнмаа нарыг фэйсбүүк хэрэглэхийг хатуу хориглох шийдвэр гаргажээ. Сүмийн хамба, эгэл хуврага гэлтгүй бүгд фэйсбүүкт орохыг хориглосон шалтгаан одоогоор тодорхой бус байна.Ямартай ч сүмийн эх сурвалжийн мэдээлснээр лам нар хувийн үзэл бодлоо олон нийтийн дунд ямар ч цензургүй илэрхийлэх болсон нь шашны болоод сүмийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйтай холбоотой гэлээ. Хоригийг санаачлагч хамба лам Петар дээрх шийдвэрийг танилцуулах үеэр сүсэг бишрэл, зальт ов мэхээс сэргийлсэн гэж ярьжээ.
URL:













