Дуучин Б.Солонго бөмбөрчин нөхрөөсөө салж, “Булсара” хамтлагийн Тамирааг сонгожээ
Жил бүр UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” төслийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан дуучин Б.Солонго этгээд хэв маягаараа олны анхааралд байдаг билээ. Тэрээр “Зүрхэнд гэрэлтэх од” киноны гол дүрээр нь үзэгчид сайн мэдэх биз ээ.
Дуучин Б.Солонго өдгөө Монголын рок, попод хөл тавьж байгаа залуу уран бүтээлчдээс үзэгч, сонсогчдын хүлээн зөвшөөрөх хэмжээний цөөн дуучдын нэг болох ирээдүйтэй нэгэн гэхэд хэн ч маргахгүй. Хэдийнэ олны танил болсон дуучин бүсгүйг “A SOUND“ хамтлагийн бөмбөрчин Баагийтай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл урлагийн сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог байсан залуу хосууд салжээ. Харин залуу дуучин маань ээлжит хайраа олсон бөгөөд мөн л урлагийн хүнийг сонгосон байна. Б.Солонгийн ээлжит сонголт Булсара хамтлагийн Тамираа гэнэ шүү.
URL:




