Хятадын эдийн засгийн хурд саарсанд санаа зовох хэрэггүй
Олон улсын валютын сангийн Ази номхон далайн салбарын мэргэжилтэн Стивен Барнет 29-нд өөрийн сайтдаа нийтэлсэн өгүүлэлдээ, өнөө Хятадын эдийн засгийн хурд саарч байгаа нь хойшид 1 хүнд ноогдох дундаж орлого улам нэмэгдэхийг харуулж байна. Иймээс Хятадын эдийн засгийн хурд саарсан явдалд санаа зовох хэрэггүй. Хятад улс эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхээр дамжин тогтвортой байдлаа хадгалах ёстой гэжээ.
ОУВС-аас Хятадад суугаа төлөөлөгч асан Стивен Барнет тэмдэглэхдээ, өнөө Хятад улсын нэн чухал зорилт нь бүтцийн өөрчлөлт мөнөөс мөн бөгөөд харин урт хугацаанд сэдэлт өгөх бодлого биш юм, Энэ нь Хятадын удирдлагуудын эдийн засгийн тэнцвэртэй хийгээд тогтвортой өсөлтийн арга хэлбэрийг түргэтгэх гэсэн шийдвэрийг харуулж байгаа юм гэжээ.
Тэрээр цааш нь төсөөлөхдөө, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлтөөр дамжин Хятад улс чанартай өсөлт, улмаар ажлын байрын хангамжийг нэмэгдүүлж , иргэдийнхээ орлого болон хэрэглээг нэмэгдүүлэх бөгөөд байгалийн нөөц баялгийг туйлын бага зарцуулах замаар хүрээлэн буй орчинд ээлтэй байх зорилтыг биелүүлж чадах юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлт амжилтанд хүрвэл, тус орны иргэдийн орлого мэдэгдэхүйц дээшлэнэ. Энэ нь олон улсын маш том хэрэглээ учир дэлхийн эдийн засгийн хүчирхэг, эрүүл өсөлтөд маш чухал юм гэжээ.
china radio
URL:














