Дуучин С.Нарангийн хоёр дахь бие даасан тоглолт өнөөдөр болно

Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран.
Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр “Соёлын төв өргөөн”-д 19.00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурын чуулга оролцох аж.
Тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм. Тасалбарыг СТӨ-ий кассаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.
Мөн тасалбарын хувьд соронзтой төдийгүй гарын үсгээ хэвлүүлсэн байгаа гэнэ.
URL:




