AH дулаан хєнжлєє тийчилж эхлэв

Дєрвєн жил хамтарсан засгийн дулаан хєнжилд “нойрссон” АН-ынхан одоо л нэг сэрж, хучлагаа хуулж эхлэв.

Хамтарсан засгийн хєнжлєєс сэрж, ирэх сонгуульдаа  эрчимтэй бэлтгэж эхэлсэн нь хэд хэдэн зvйл дээр илт харагдаж байна. Нэгдvгээрт, хоёрдутаарт гэж байгаад нэрлэе л дээ.

Нэгдvгээрт. АН-ынхан хамгийн тvрvvнд ирэх сонгуульд оролцохыг хvссэн гишvvдээсээ хандив нэрээр жил жилийнхээс огцом єссєн “татвар” авч эхэллээ. Хэрэв сонгуульд єрсєлдье гэвэл 50 сая тєгрєг намдаа хандивлах ёстой гэх босго унэ тогтоож, урьдчилгааг 12.5 сая гэжээ. Ингээд гишvvдээсээ урьдчилгаа тєлбєр авч эхэлсэн ч гэнэтхэн л зургадугаар сарын сvvлч хvртэл хугацаагаар зогсоов.

Гэтэл урьдчилгаа тєлбєр авсан багахан хугацаанд АН-ын 100 гаруй гишvvн энэхvv “тєсєл”-д хамрагджээ. Єєрєєр хэлбэл, тэд хамгийн тvрvvнд урьдчилгаагаа єгч, баярхсан бололтой юм. Урьдчилгаа тєлбєрийг зогсоосон шалтгаанаа АН-ын удирдлагууд “Сонгууль болох яагаа ч vгvй байхад урьдчилгаа тєлбєр энэ тэр авч эхэлсэн нь намын дотоод эв нэгдэлд муугаар нєлєєлж, хэтэрхий эрт улстєржих ханддагатай байна” гэж тайлбарласан.

Гэвч vнэн хэрэгтээ сонгууль болох цагийг улам ойртуулж, хандивын мєнгийг улам ихэсгэх гэсэн арга гэдгийг учир мэдэх хvмvvс хэлж байна. Єєрєєр хэлбэл, АН-ынхан босго мєнгийг 50 сая хэмээн тогтоосон ч сонгууль дєхєх тусам мєнгєтэй, тєгрєгтэй нєхдvvд тэр байтугай их мєнгєєр “зодоод” нэр дэвшихийг бодох нь дамжиггvй.

Нэг нь 50 сая тєгрєг єгч байхад нєгєє 100 сая, цаашлаад хагас тэрбум тєгрєг барьсан нєхдийн оочер тасрахгvй. Тэгээд эцсийн дvндээ УИХ-ын сонгуульд хамгийн их мєнгє єгсєн 76 хvн л нэр дэвшинэ шvv дээ. Энэ бол цагийн цагт байсан л зvйл. Хамгийн гол нь сонгуулиас сонгуульд ханш єсєєд байгаа нь л аюултай. Аюул нь мэдээж, єгсєн мєнгєє улсын сангаас авах.

Сонгууль болох яагаа ч vгvй байхад АН-ын залуучууд голдуу “цээж баян” нєхдvvд урьдчилгаагаа тєлчихсєн. Харин сонгууль дєхєх vед архаг “гар”-ууд мєнгєєр “зодоод” гараад ирэхээ мэдэж байгаа биз. Зєвхєн урьдчилгааг 100 гаруй хvн єгчихсєн байна гэхээр сонгуульд єрсєлдєх 76-гийн тєлєє хэчнээн хvн, хэдэн тєгрєгєєр єрсєлдєхийг тааварлахад бэрх байна.%

Хоёрдутаарт. Сонгууль дєхсєнтэй холбогдуулан АН-ынхан бие биенээсээ “одоо хамтарсан Засгийн газарт байх хэрэг байна уу” хэмээн асууж байгаа сурагтай. Гишvvдийн дунд хамтарсан Засгийн газрын талаарх шvvмжлэл тасралтгvй єрнєх болсон гэнэ. Vvний нотолгоо болж, саяхны удаагийн АН-ын бvлгийн хуралдаанаар хамтарсан засгийн мєрийн хєтєлбєрийн хэрэгжилтийг дvгнэж, “хангалтгvй” гэж vзсэн билээ. Ингээд чухам юуны учир хангалтгvй гарсан, цаашид яах вэ гэдгийг хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг З.Энхболд гишvvнээр ахлуулан гаргажээ.

Тэгээд бас болоогvй эхний ээлжинд хамтарсан Засгийн газрын мєрийн хєтєлбєр хангалтгvй байгааг МАН-ын буруу гэж vзсэн гэж байгаа. Єєрєєр хэлбэл, АН-ынхан “Эрдэнийн хувь” буюу монгол хvн бvр эх орныхоо баялгаас насан туршдаа хувьцаа эзэмших мєрийн хєтєлбєрийг дэвшvvлж, vvнийгээ биелvvлсэн гэж vзсэн. Одоо Тавантолгойгоос Монгол хvн бvр хувьцаа эзэмшээд эхэлчихсэн, цаашид ашиглалтад орох стратегийн орд газруудаас ч бас хувьцаа олгогдоно гэж буй билээ.

Ха-рин МАН-ынхан зvгээр сууж байхад чинь сая 500 мянган тєгрєг шууд л єгчихье гэж амласан боловч єнєєг хvртэл хэрэгжээгvй байгааг АН-ын гишvvд шvvмжилжээ. Гурван жил сайхан хамтарч ажиллаж, хамаг шийдвэрvvдийг хамтаар гаргачихаад одоо МАН бvх зvйлд буруутай гэж бvлгийн хурал дээрээ дvгнэснийг “єдєєн хатгалга” гэж дvгнэмээр байна. Сонгууль болохоос нэг єдрийн ємнє ч болов хамтарсан Засгийн газраас “єрх тусгаарлаж” vvргээ биелvvлэхийг хичээж буй бололтой юм.

Гуравдугаарт. АН-ын анхан шатанд хамаг л будлиан, булхайг бий болгож, намыг хагалан бутаргадаг байсан ротацийн сонгуулийг шинэчилсэн дvрмээрээ хориглож, маргаантай байсан намын байгууллагууд нэгдээд багагvй хугацаа єнгєрлєє. Намын дvрмийн дагуу АН-ын VЗХ-ны 228 гишvvнтэй бєгєєд жил бvр явагдах ротацийн сонгуулиар тэдгээр гишvvдийн 3/1 нь буюу 76 шинэчлэгддэг байлаа. Энэхvv дvрмийн заалт намын эв нэгдлийн “дайсан” болоод байсан учир сонгууль хvртэл болиулж, одоо байгаа 228 гишvvнийг VЗХ-нд нь “сэтэрлэсэн” Гэхдээ VЗХ энэ чигээрээ, энэ бvрэлдэхvvнтэйгээ мєнхєд vлдэхгvй.

Ш и н э э р батлагдсан дvрмийн дагуу VЗХ-нд шинээр 100 гаруй гишvvн нэмэгдэнэ гэж байгаа. Хамгийн гол нь одоо байгаа 228 хаашаа ч хєдлєхгvй, тэгээд хєдєє орон нутаг, намын байгууллагынхаа тєлєєллийг VЗХ-д бvрэн хангахын тулд шинээр хvн авахаар болсон гэнэ. Шинээр орж ирэх 100-д багтах марафон АН-ын анхан, дунд шатны байгууллагуудад аль хэдийнэ эхэлсэн бєгєєд ёстой “нэгийгээ vзэж, нэхий дээлээ уралцаж” байгаа сурагтай.

Эрх мэдэл, албан тушаалд очих хамгийн том гишгvvр VЗХ болдог учраас АН-ынхан энд орж, зєєлєн суудалд тухлахын тєлєє vхэн хатан тэмндэг “жамтай”. Тэгэхээр сонгуульдаа бэлтгэж, хагарал бутралаа цэгцэллээ гэж наанаа хэлж байгаа ч цаана нь хэрvvл тэмцэл, хэлцэл маргаан улам ширvvсчээ.

Энэ мэтээр сонгуулийн ємнєх жилд гурван жил “унтаа” байсан АН-ынхан хамгийн тvрvvнд сэрлээ. Сонгуулийн бэлтгэл ажил эхлээд, єрнєєд одоо дундаа орж байна. Харин энэхvv бэлтгэл ажил хэр “нvдээ олсон”-ыг ирэх сонгууль харуулах биз ээ.

Л.ДЭЛГЭР

“Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих