Эргэлт ирдэггүй өвчтөнүүдэд сэтгэлийн дэм хайрлана
Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байгаа ганц бие болон гэр бүлийнхэн нь эргэж ирдэггүй, өвчтөнүүдтэй нэг өдрийг өнгөрөөх, сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Эргэлтээр Итгэл Бэлэглэе” аян зохион байгуулах болжээ.
Нийгэмдээ хандсан сайн дурын үйл ажиллагаа явуулж, түүгээрээ дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх зорилго бүхий 18-30 насны залуусын нэгдэл болох “Ротаракт клуб”-ын залуус энэхүү аяныг зохион байгуулах болжээ.
Монгол улсад 9 Ротаракт клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр клубууд хамтран 11 сарын 2-ны өдөр аянаа эхлүүлэх аж. Уг аянд оролцохыг хүссэн хүн бүрийг нэгтгэж байгаа бөгөөд ирэх сарын 2-ны өдөр 10 цагт Скай худалдааны төвийн өмнөх талбайд цугларч дүүргийн эмнэлгүүдээр явах аж.
URL:




