Хөхийг зөв энхрийлэн таалж сур
Таны хамтрагч чинь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамгийн мэдрэмжтэй, сэрлийн том цэг нь хүний хөх байдаг. Тиймээс хүний хөхийг зөв оролдож, энхрийлж, таалж сурвал та олон зүйлийг ардаа хийлээ гэсэн үг. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх гээд оролдох үед чинь эхэндээ жаахан эвгүй байж ч магадгүй. Гэхдээ та өөрөө ч, хамтрагч чинь ч сексээс таашаал авах ёстой учраас үүнд хүрэхийн тулд олон зүйл сурах хэрэгтэй болно шүү дээ. Хөхийг оролдоход таашаал, эвгүйцэл аль алийг нь төрүүлж болно. Зарим эмэгтэй хөхнийх нь толгойд шүргэх төдийгөөр зөөлөн үлээж, үнсэхэд сэрэл нь хөдөлж таашаал авдаг мөртөө алгаараа хүрч, зөөлөн атгахад их өвдөж ямар ч таашаалгүй болдог. Ийм эмэгтэйн хөхийг эрвээхэй сийлэх гэж байгаа мэт зөөлөн шүргүүлж энхрийлэх ёстой болно. Гэтэл зарим эмэгтэй хөхийг нь базаж чимхэж, чимхэж байхад ч ямар ч сэрэлгүй, зөвхөн хөхний нь толгойг асар хүчтэй хөхөхөд л таашаал төрнө. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн олонхид нь ялангуяа жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол сарын тэмдгийн үеэр хөх нь их эмзэг болох үзэгдэл ажиглагддаг. Тиймээс хайртай хүнийхээ биеийг сайтар судалж таарах түлхүүрийг нь олохыг хичээх хэрэгтэй юм.

Эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил хөхөндөө их мэдрэмжтэй байдаг. Зарим эрчүүд хөхийг нь зөөлөн илбэж, үнсэх, хөхөхөд сэрэл нь хөдөлж бэлэг эрхтэн нь сексэд бэлтгэгддэг байна. Хөхний товчны хувьд ямар хэмжээтэй нь чухал биш хэр зэрэг мэдрэмжтэй вэ гэдэг нь гол асуудал юм. Жижигхэн товч маш олон жижиг мэдрэлийн цэгүүдтэй байхад том товч ямар ч мэдрэмжгүй байх нь ч бий. Хөхний товчийг мэдрэмтгий байдлыг нь нэмэгдүүлэхийн тулд арьсыг нь бага зэрэг татаж өгөх хэрэгтэй. Хуруунуудаа хөхний товчны хоёр талд товчинд бараг хүргэхээргүй тавиад дараа нь хөхөн дээр зөөлөн дарахад хөхний товчны арьс нь татагдана. Үүний дараа долоож, хөхөхөд улам мэдрэмтгий болдог байна. Уруулаа гуурс шиг түмбийлгээд хөхний толгойг үмхэж бас болно. Хөхөлгүйгээр, уруулаараа товчийг чимхсэн хэвээр нааш нь, цааш нь зөөлөн татаж түлхэх. Энэ нь автомашины жийрэг мэт байх ёстой бөгөөд завсраар нь агаар орох ёсгүй. Ингэхэд хөхөнд вакумаар татаж байгаа болон даралт үзүүлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Чихний омог, хэлүүг мөн ингэж өдөөж болно. Зарим эмэгтэй эр хүн хөхний нь толгойг бэлэг эрхтнийхээ үзүүрээр хөдөлгөж оролдоход сэрэл нь их хөдөлдөг байна.

Хөхийг нь илэхэд дуртай байдаг эмэгтэйчүүд, эрчүүд хөхийг нь оролдохдоо дандаа бага цаг, анхаарал гаргадаг гэж гомдоллох нь бий. Хэрвээ хайртай залуу, бүсгүйд чинь хөхийг нь оролдох таалагддаг бол үүнд бага анхаарч огт болохгүй. Хөхийг зөвхөн ганц товчийг нь биш, бүхэлд нь илж таалж, үнсэж, долоож хөхөж байх ёстой. Бас ганцхан хөхийг нь биш, үе, үе нэгээс нөгөөд нь шилжиж, хоёр хөхөнд хоёуланд нь “шударга хандах” ёстой шүү. Нэг хөхийг нь үнсэн таалж байхдаа нөгөө гараараа нөгөө хөхийг нь оролдож байх нь хайртад чинь илүү таалагддаг ч байж мэднэ. Эсвэл хөхийг нь гараараа илж байхдаа уруулаа биеийн нь өөр хэсгийг үнсэж байх нь илүү таалагддаг ч юм билүү? Хэрвээ та хоёр шинэхэн байгаад юу нь түүнд илүү таалагддагийг мэдэхгүй бол асуусан нь зөв алхам болно.

Заримдаа нэг хүний хоёр хөхний нэг нь нөгөөгөөсөө илүү мэдрэмтгий байх нь бий. Тиймээс хамтрагч чинь тэр илүү мэдрэмжтэй хөхөндөө илүү анхаарал тавиулахыг хүсч байж болох юм шүү дээ. Амандаа хэрчим мөс зуугаад хөхийг түүгээрээ оролдох нь сэрлийг дээд зэргээр өдөөж өгдөг. Мөсөөр жигнэж хөрсөн хөхийг нь бол харин эсрэгээр халуун уруул, хэлээрээ оролдох нь жинхэнэ “галзуу” тачаал төрүүлнэ. Ингэж дулааны эсрэг, тэсрэг хэмийг ашиглах нь мэдрэмжийг хурцалж өгдөг.
NUUTS.mn
URL:













