Далайд Монголын далбайтай хэд хэдэн онгоц үйлчилдэг гэлээ

Монгол Улсын хувьд 2012 оны тээврийн статистикийг 2000 оныхтой харьцуулахад ачаа эргэлт тав дахин, зорчигч тээвэр 3.4 дахин өсчээ. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 718.7 сая зорчигч тээврийн үйлчилгээ авч, 53.3 сая тонн ачааг тээвэрлэсэн байна.
Манай улс олон улсын тээврийн 18 гэрээ конвенци, есөн протоколд нэгдсэн байдаг аж. Манай улс далайд гарцгүй, хоёрхон хөрш оронтойн хувьд агаарын тээвэр болон далайн тээвэр чухал ач холбогдолтойд тооцогддог.
Энэ талаар олон улсын далайн болон агаарын тээврийн гэрээ конвенцид Монгол улс хэдийнэ нэгдэж, өдгөө далайд гэхэд л Монгол Улсын далбаатай хэд хэдэн хөлөг онгоц үйлчилж байгааг дурьдлаа. Монгол Улсын нийт төмөр замын урт 1815 км бөгөөд ачаа эргэлтийн 90 хувь, зорчигч тээврийн 40 хувийг төмөр замаар тээвэрлэдэг байна.
Одоогийн байдлаар 2008-2020 оны мастер төлөвлөгөө, 2008-2016 оны автозамын салбарыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлого, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын дагуу тээврийн салбарыг хөгжүүлж байгаа.
Цаашдаа төмөр замын тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, уул урхайн бүтээгдэхүүний экспортыг хөнгөвлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тээврийн салбарын бүс нутаг дахь сүлжээ чухал үүрэгтэй аж.
Ө.Амук
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих