Харийнхантай нийлж Монголоо доромжлох эмэгтэй!!!

malИспаничууд тэнэг, мулгуучуудыг монголчуудтай зүйрлэдэг болоод удаж байна. Испанийн “El Mongolia” хэмээх сэтгүүл биднийг төсөөлж ч байгаагүй доромж үгсээр төлөөлүүлэн бичдэгийг олж мэдлээ.

Гэтэл бид тэднийг соёлт ард түмэн, Европын язгууртан соёлтой хүмүүс хэмээн харьцангуй хүндэтгэн бодсоор ирсэн. Гэтэл гэм зэмгүйхэн биднийг тэд харин цаагуураа шоглоод л явж байдаг бололтой.

Учир юун хэмээвээс тус сэтгүүл нь буруу, тэнэг үйлдэл гаргасан хүмүүсийг шоглож бичдэг шар хэвлэл бөгөөд “Түүний энэ тэнэг үйлдэл нь яг л өнөө монголоид” байдлыг илэрхийлж байна гэх зэргээр бичиж нийтэлдэг гэнэ.

Монголоид гэдэг нь тэднийхээр ухаан дутуу, мэдрэл муутай гэсэн санааг илэрхийлэх нь бүхэл бүтэн улс үндэстнийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү.

Хамгийн харамсалтай нь энэхүү шар хэвлэлийг эрхлэн гаргагчдын нэг нь Jaume Ochirbat хэмээх монгол эмэгтэй байдаг гэнэ.

Монгол хүн байж ийм сэтгүүл эрхлэн гаргаж буй нь яс үндсээ боддоггүй “муухай монгол”-ын бас л нэг жишээ юм.

Уг нь хүн судлалд, хүний угшил гарал болон удамшлын онцлогоор нь гурван зүйл төрөлтөн болгон ангилсны нэгийг монгол төрөлтөн гэдэг.

Энэ төрөлтөнд Дорнод Ази, Зүүн Өмнөд Азийнхан хамаарна.

Монгол төрх гэдэг нь малигар царайтай, онигор бүлцэндүү нүдтэй, намхан биетэй хүмүүс байдаг.

Гэтэл Монгол хэмээх энэ нэрийг доромж утгад шилжүүлэн 1866 оноос Европт ашиглаж эхэлсэн байна.

Их Британийн эрдэмтэн Жон Лэндон Даун илүү, дутуу хромосомтой хүмүүсийг “Монголоид” хэмээн нэрлэжээ.

Хүн хос хромсомтой байдаг бөгөөд илүү эсхүл дутуу хромосомтой болбол сэтгэцийн өвчтэй, гажиг хүн байдаг гэнэ.

Ихэвчлэн нарийн зууван царайтай европчууд энэ өвчнөөр өвчлөхөөр шанаа нь өргөсч, нүд нь бүлцийж, маанаг царайтай болдгоо ийнхүү “Монголоид” хэмээжээ.

Монгочуудыг эрэмдгүүдтэй зүйрлэдэг байсныг бид 1960-аад он хүртэл мэддэггүй байсан.

Бүхэл бүтэн үндэстний нэрийг ийм таагүй өвчнийг нэрлэсэнд дургүйцлээ илэрхийлсэнд Их Британийн эмч нар өвчний нэрийг өөрчилж болох ч эхлээд бид бүхэн ноён Жон Лэндон Даунаас зөвшөөрөл авах ёстой хэмээн даапаалсан байдаг.

Харин 1965 оноос олон улсад “Монголоид” хэмээн нэршсэн энэ өвчний нэрийг, Монгол Улсыг хүндэтгэн үзээд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын шийдвэрээр “Дауны синдром” гэж нэрлэх болжээ.

Улам бүр даяаршиж, хавтгай дэлхий дээр хэн хэнээсээ хамааралтай болон хөгжиж буй энэ цагт улс үндэстний нэрийг ийнхүү үл тоомсорлон, генийн гажигтай, ухаан дутуу хүмүүсийн өвчний нэрээр биднийг нэрлэсээр шар хэвлэлдээ ашиглаж байгаа нь ядуу дорой улс гэдгээс илүү гол харлам сонсогдож байна.

Эх сурвалж: Bataar.mn Э.Мөнхнасан


URL:

Сэтгэгдэл бичих