Хоёр хэлээр яривал ухаан муудахаас сэргийлнэ
Хоёр хэлээр ярьдаг хүмүүс ухаан муудах эрсдэлд харьцангуй бага өртдөг болохыг Америкийн эрдэмтэд тогтоогоод байна.
Эрдэмтэд оюун ухаан муудах өвчинд нэрвэгдээд байгаа 650 хүн дээр судалгаа явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.
Төрөлх хэлээсээ өөр нэг хэлээр ярьдаг хүмүүс ганц хэлээр ярьдаг хүмүүсээс таван жилийн хойно ухаан нь муудаж эхэлж байгаа нь харагдсан аж.
Мөн “салаа хэл”-ний чадвар нь Альцгеймер, зөнөг, мартамхай өвчнийг ч хойшлуулж, хүлээлгэдэг болохыг тогтоожээ.
URL:




