Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН УВСАД ОЮУНЫ ДЕСАНТ БУУЛГАНА ГЭНЭ ДЭЭ
2008 оны сонгуулийн суртачилгааны үеэр 20 мянгатын дэвсгэртийг цаас шиг тараасан хүн бол яахын аргагүй Увс аймгаас УИХ-д суудал авсан Б.Чойжилсүрэн. Түүнийг хөдөөнөес гэнэт мөнгөөр сонгогдон гай-хамшгийг харуулсан хүн ч гэдэг. Тэр ч яахав. Галт тэрэг хөдлөөд гурван жил болж байхад араас нь шүүрс алдаад ч яахав.
Эрхэм гишүүн удахгүй Увсын цэнхэр хязгаар ну-тагтаа Монголын утга зо-хиолын томоос нь жижиг хүртлэх агуу том багийг онгоцоор урин залж аваа-чин бяртайхан шиг яруу найргийн наадам зохион байгуулж, үзэгч уншигчдыг уулзуулсан уянгын цэнхэр үдшүүдийг зохион байгуулах гэнэ. Харин бүх зардлыг өөрөө зуун хувь ивээн тэтгэх аж.
Учир нь Увс нутагт наяад онд ганцхан Ш.Сүрэнжав гэж найрагч очин төв талбайд нь шүлэг уншсанаас хойш нэг ч удаа Улаанбаатараас “БИ ИРЛЭЭ” гээд зорилготой, урилгатай нэг ч зохиолч, яруу найрагч хөл тавиагүй аж. Иймээс эрхэм УИХ-ын гишүүний ухаанд утга зохиолоор дамжуулан бас нэг ухаан гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй
Хуулахыг хориглоно FACT.mn
URL:




