УИХ-ын гишүүн С.БАЯР хоббиндоо мөнгө цацна

Америк явах хойгуур нь ард нь түүний асуудал босч ирдэг тийм нэг үзэгдэл Монголын улс төрд хэвшмэл болчихож. Гайтай Еренхий сайдын албыг хашиж байсан тэр үед нь 7-р сарын 1-ний бослого, үймээн гарч таван эрдэнэт хүний амь эрсэдсэн явдал түүний амьдралд арилашгүй мөрөө үлдээлээ.

Ийм үйл явдал Монголдоо анхных учраас айх гайхах, алдах эндэх бүх зүйл нэгэн шугаманд давхцаж Монголын төр, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний хувьд нөхөж барашгүй гарз учирсан. Ийм л юм болсон. Тэдний дурсгалыг хүндэтгэх дурсгалын хөшөөний газрыг хэлсэн газар нь С.Баяр дарга мундагдаад шийдээд өгчихсөн бол бас ч гэж хүмүүсийн өмнө нүүр харахтайгаа болох л байсан биз. Юугаа хэлэхэв, энэ улс төрчдийг.

Харин эрхэм УИХ-ын гишүүн С.Баяр АНУ-аас ирээд улс төрийн ажилдаа идэвхийлэн оролцож, өөрийн эсрэг явуулж байгаа ажиллагаанд эрс шийдвэртэй няцаалт өгч эхэллээ. Тэрбээр энэ их ачааллынхаа хажуугаар сэтгэлээ тайвш-руулах гэсэн үү, хобби нь хөдөлсөн үү    эрхэм    багын    үнэнч    анд  Б.Долгионы зөвлөгөөгөөр “Битлз”-ын дуунуудаас өөрийн сонсох дуртай дуунуудыг сонгон авч нэгэн ардын урлагийн хамтлагаар монгол-жуу хэлбэрт буулган цомог гаргахыг зөвлөсөн байна.

Энэ санаачлагыг эрхэм гишүүн зуун хувь дэмжин залуу насаа дурссаны бэлгэдэл болгохыг хүссэн сурагтай. Тус ардын язгуур урлагийн хамтлагийн бүх бичлэг, техникийн дамжлага, хэвлэлт гээд зардлыг ноён С.Баяр зуун хувь даах гэнэ. Улс төрийн ачааллаа урлагаар тайт-гаруулна гэдэг энэ буюу.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих