Хятадад мянга гаруй багш сурагчид үерээс болж хоригдлоо
![]() |
Хятадын баруун-хойд Гуанси-Жуаны өөртөө засах орны Гуйган хотод мянга гаруй багш сурагчид «Хайянь» хар салхины үерээс болж дунд сургуулийн байшингаас гарч чадахгүй байна гэж Синьхуа агентлаг аврагчдын мэдээллээс иш татан уламжлав.
Хар салхи 11 сарын 11-ний өглөө Гуанси-Жуаны өөртөө засах оронд хүрэв. Хурд нь цагт 118 км-т хүрчээ. Хар салхины уршгаар бүс нутагт аадар бороо орж, зарим нутагт хур тундас 300 мм-т хүрлээ. Үүний улмаас орон нутгийн хэд хэдэн гол мөрний ус савнаасаа халив.
Дээрх сургууль орчимд ус 1,5 метр гүнзгий байна. Сургуульд байгаа хүмүүс байшингийн 2-р болон түүнээс дээш давхарт байна. Энд аврах ажил үргэлжилж байна. Хятадын Хайнань ба Гуанси-Жуаны өөртөө засах орны зургаан оршин суугч «Хайянь» хар салхинд хэлмэгджээ. Хайнань арлын 500 мянга орчим, Гуанси-Жуаны өөртөө засах орны сая гаруй оршин суугч гай гамшигт нэрвэгдэв гэж Оросын дуу хоолой мэдээллээ.
URL:





