Валют арилжаа эрхлэгчдэд шалгалт хийлээ
Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр гадаад валютын худалдаа хийж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг” төв, “Ард” кино театр орчимд гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихаар ажлын хэсэг томилогдож, шалгасан байна.
Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, хороодын цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар багтаж ажиллажээ.
Уг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтийг ирэх долоон хоногт багтаан гаргаж, олон нийтэд мэдээлэх юм байна.

URL:




