Мөрөн Тайландын мэргэжилийн хөлбөмбөгийн багт тоглоход ойрхон байна
24-н настай залуу хөлбөмбөгийн тамирчин Алтанхуягын Мөрөн Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд шинэ хаалга нээлээ. Тэрээр 11-н сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC -д шалгуулахаар морьдох гэж байна. Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог ба одоогоор АНУ-д суралцдаг. Тэрээр үргэлж мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох боломжыг эрэл хийдэг байсан. Rangsit FC -н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ ” Би Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно” хэмээжээ.
Японы бизнесмэн, хүүхдийн хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч Такаши Моримото нь Мөрөнг Тайланд руу явах боломжыг нээж өгсөн хүн юм. Такаши Моримото нь жилийн турш Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхий даяархи хөлбөмбөгийн клубууд руу илгээсэн байна. Эцэст нь Rangsit FC хариу өгч Мөрөн Тайланд явахаар болсон байна. Такаши Моримото ” Тэр сайн авъяаслаг тоглогч тиймээс мэргэжлийн тоглогч болж чадна. Би түүнийг мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэжээ. Моримото Такаши Японы бизнесмэнүүдээр Мөрөнгийн АНУ-гаас Тайланд явах онгоцны зардалыг нь гаргуулсан юм. Тиймээс Мөрөн Монголын компаниуд өөрийг нь ивээн тэтгэж мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч болоход нь тус төхөм болоосой хэмээн хүсэж байна. Ямартаа ч Мөрөн энэ сарын 10- нд Тайданд улсад очиж 11-нээс гурван долоо хоногын шалгаруулалт нь эхэлнэ. Монголын ард түмэн Мөрөнгийн амжилтыг дэмжэхийг хүсье!
http://www.sportnews.mn/2013/11/07/77866/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=77866
URL:





