АН-ынхан Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлийг хүлээж авахгүй

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гарган, өргөдлөө  УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор гардуулаад буй .

Хуулиараа уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Түүний өргөдлөх өгсөн сургаар нөхөн сонгуулийн тухай яригдаж, тэр бүү хэл  нэр дэвших магадлалтай эрхэмүүдийн нэрс ч гарах болсон билээ. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг,  “Эрдэнэс Оюу толгой” компаний Захирал Да.Ганболд нарын нэрс хүчтэй яригдаж буй.
Гэхдээ Р.Амаржаргалын хүсэлт талаар өнгөрөх магадлал өндөр болсон байна.
АН-ын лидерүүд түүний хүсэлтийг хүлээж авахгүй байхаар тохиролцоонд хүрсэн аж.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ч үүнийг батлах мэт :  “Р.Амаржаргал хэдэн зуун мянган сонгогчийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сууж байгаа хүн. Хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргах эрхгүй. Дургүйгээ хүрэхээр ингэж байгаа бол УИХ хүлээж авахгүй”  хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

УИХ-ын түүхэнд урьд өмнө нь М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Ц.Шаравдорж, У.Хүрэлсүх нар гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргаж байсан бөгөөд үүнээс Улсын Ерөнхий Прокуророор ажиллах гэж байсан Ц.Шаравдоржийн хүсэлтийг л  хүлээж аваагүй ажээ.
Харин хоёр дахь тохиолдол нь Р.Амаржаргал болох бололтой.

 

М.Гал СОНИН МН


URL:

Сэтгэгдэл бичих