Хятад улс нисэгчгүй нисдэг тэргээ анх удаа гадаадад танилцууллаа
17-ны өдөр болсон Дубайн нислэгийн 13-р үзэсгэлэн дээр Хятадын U8E нисэгчгүй нисдэг тэрэг оролцсон байна. Хятад улс нисэгчгүй нисдэг тэргээ анх удаа гадаадад дэлгэн үзүүлж байгаа нь энэ юм. U8E нисэгчгүй нисдэг тэрэг бол Хятад улсын бие даан судлан бүтээсэн 200 килограммын зэрэглэлийн нисдэг тэрэг юм.
Хятадын Сансрын аж үйлдвэрийн групп 17-нд мэдээлэхдээ, U8E нисэгчгүй нисдэг тэрэг нь нэлээд будлиантай, хүнд хэцүү цаг агаарын нөхцөлд ч 24 цагаар нисэж, тагнах, хянах, оновчтой буудлага хийх, объектын байршлыг тогтоох зэрэг үүргийг гүйцэтгэж чадах бөгөөд цэрэг дайн болон иргэний хэрэглээнд ашиглаж болно гэжээ.
Хятадын Сансрын аж үйлдвэрийн групп тэмдэглэхдээ, энэ удаагийн Дубайн нислэгийн үзэсгэлэнг ашиглан, хамтран ажиллагч түншийнхээ өндөр дээд албаныхантай солилцоогоо нэмэгдүүлж, стратегийн хамтын ажиллагаа болоод чухал төслийг ахиулж, Хятадын Сансрын аж үйлдвэрийн группийн “Дэлхийн сансар агаар аяллын сүлжээнд нэгдэх” хөгжлийн стратегийг идэвхтэй хэрэгжүүлэх болно гэжээ.
Дубайн нислэгийн 13-р үзэсгэлэн нь 11-р сарын 17-нд эхэлж, 21-нд өндөрлөнө.
\Д.Х\ CHINA RADIO
URL:













