Өвөлжилт хүндэрч болзошгүй гэв
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ өвөл ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр хүйтэн байх төлөвтэй учраас өвөлжилт, хүндрэх магадлалтай талаар албаныхан мэдээллээ.
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар, 20-нд зарим газраар, 21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах ажээ.
Салхи 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөх хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байх төлөвтэй байна.
URL:













