Хууль мөрддөггүй тамхичидтай тэмцэхэд 20 мянган сайн дурынхан тусална

Москва хотод хуулиар хориглосон газарт тамхи татаж байгаа хүмүүстэй тэмцэхэд 20 мянган сайн дурынхан туслахаар боллоо.
Гэхдээ тэд шууд торгох эрхгүй бөгөөд хууль зөрчиж буй талаар дуулгаад цагдаа нарт мэдээлэл хүргэх гэнэ.
Түүнээс гадна цагдаа нарт Москвагийн казахууд ч туслахаар болжээ. Тэд нийслэлийн зарим нэгэн дүүрэгт эргүүл хийх аж.
Хориотой газар тамхи татахыг хориглосон хууль арваннэгдүгээр сарын 15-наас үйлчилж эхэллээ. Цагдаа нар эхний өдөр тайлбарлах ажил гүйцэтгэсэн боловч тун удалгүй торгож эхлэх нь.
Хүүхдийн тоглоомын талбай дээр тамхи татаж байгаад баригдсан тохиолдолд 2-3 мянган рублийн торгууль төлнө. Харин орон сууцны хонгил, боловсрол, спорт, эрүүл мэндийн байгууллага, галт тэрэгний болон нисэх буудалд тамхи татсан тохиолдолд 500-1500 рублийн торгууль ногдуулах юм байна.
Т.Бүрэн
URL:




