Монгол Улс маш аюултай орны тоонд багтжээ

Германы “Germanwatch” ТББ-аас дэлхийн улс орнуудын байгалийн гамшигт өртөх магадлалын индекс “The Climate Risk

Index 2013” чансаа гаргажээ. Энэ жилийн чансаанд нийт 181 орон хамрагдсанаас Хондурас, Мьянмар, Хайти тэргүүлж, хамгийн аюул осолтой орноор шалгарсан бол Монгол улс наймдугаар байрт орж, маш аюултай орны тоонд байна.

“Germanwatch” –аас 1993-2012 онд болсон байгалийн гамшигт хохирогчдын тооноос гадна учирсан эдийн засгийн хохирлыг тооцож үзсэн байна. Судалгаагаар дурдсан хугацаанд дэлхийд 15 мянган гамшиг болж, 530 мянган хүн хохирч, нийт 2.5 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих