Та ямар онцлог, шинж чанартай хүн бэ?
ГАЛ МАХБОДЬ /ХОНЬ, АРСЛАН, НУМ/Хонь, арслан, нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдарлаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирдоггүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавраа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө чадлыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө үргэлж өргөмжилдөг. Тэд их энергитэй хүмүүс. Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай. Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ “хүмүүст ингэх нь илүү дээр” гэж үздэг.
Хонь: Огцом, давилуун, ухас ухас хийсэн, хэт тэмүүлэлтэй
Арслан: Итгэлтэй ба хүчтэй
Нум: Зохион байгуулалт сайтай.
ГАЗАР МАХБОДЬ /ҮХЭР, ОХИН, МАТАР/
Үхэр, охин, матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт, нямбай, болгоомжтой, зохион байгуулалттай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйл мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.
Үхэр: Төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: Зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: Мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.
АГААР МАХБОДЬ /ИХЭР, ЖИНЛҮҮР, БУМБА/
Ихэр, жинлүүр, хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материаллаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дууриамтгай, завшаан хайгч нар байдаг.
Ихэр: Оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.
Жинлүүр: Санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.
Хумх: Хүн төрлөхтний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.
УС МАХБОДЬ / МЭЛХИЙ, ХИЛЭНЦ, ЗАГАС/
Мэлхий, хилэнц, загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж, хайрлаж бусдын төлөө өөрийгөө золиослодог. Сэтгэл догдлуулсан, нууцлаг романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санааруу “урсан” орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнцрүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэл хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.
Мэлхий: Ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: Дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө
Загас: Санаа бодол мөрөөдлийнхөө төлөө.
URL:




