Улс төрчдөө би очих гэж байна шүү
Японы мэргэжлийн сумогийн их аварга асан Асашёорюү Дагвадорж өөрийн зодог тайлах (үсээ авахуулах) ёслолд оролцсонд нь талархсанаа илэрхийлж Шизүока мужийн захирагч Хэйта Кавакацүтай уулзжээ. Өчигдөр болсон энэхүү уулзалтын үеэр Асашёорюү 2012 оны зургадугаар сард болох Монгол Улсын их хурлын сонгуульд өрсөлдөх тухайгаа түүнд хэлсэн байна. Үүнд нь Кавакацү захирагч; “Сайн улстөрч болно гэж бодож байна, нэр алдартай улс төрийн хүн болоорой” хэмээн ерөөлөө хайрласан гэнэ шүү. Түүнийг аль тойрогт, ямар намаас нэр дэвшихийг таамаглах л үлдэж байна. Ай хөөрхий улс төрөө гэж.
URL:








