Амь насаа аврахын тулд ан авласаар…
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс ан амьтны эд эрхтэнийг хүнс тэжээл болон эрүүл ахуйдаа хэрэглэсээр иржээ.
Ромын эзэнт гүрний үед ойн гөрөөсний цусыг халдварт өвчнийг анагаахад, дундад зууны Францад зэрлэг галууны элгийг саажилтыг эдгээхэд, IX зууны эхнээс Оросод баавгайн донидыг цусны өвчнөөс илааршихад хэрэглэж байсан жишээтэй. Улс үндэстэн бүрт ийм жишээ олон бий.
Тэдгээр хүний өвчнийг анагаахад үнэхээр ач тустай эсэхийг Швейцарийн “Сандоз” эмийн үйлдвэрлэлийн нэгдлийн судалгааны төв сүүлийн 30 гаруй жил судалж байна. Эхний зарим үр дүнг 2002 онд нийтэлсэн бол энэ оны 9 дүгээр сард “Амьтны эд эсийн гаралтай зарим зарим бүтээгдэхүүн, бэлдмэлийн талаархи судалгааны тайлан”-гаа Берн хотод хэвлүүлжээ.
40 шахам орны 181 эрдэмтдийн оролцоотой явуулсан 30-аад жилийн судалгааны тайлангаас ан амьтны эд эрхтэнийг ардын анагаах ухаанд хэрэглэж ирсэн үр дүнг онцлон дурдваас: Ази, Африк, Латин америкийн зарим улс үндэстэнд ан амьтны эд эрхтэнийг анагаах чиглэлээр ашиглан хэрэглэж ирсэн практик өнөө ч үргэлжилсээр байна.
Серби, Унгар, ОХУ-аас бусад Европын орнууд болон АНУ, Чили, Аргентин зэрэг Америк тивийн орнуудад ийм практик үндсэндээ үгүй болжээ. Ан амьтны эд эрхтэнийг авлах нь ховор төрөл зүйлийг устгах аюултайн дээр ёс зүйн асуудал нь ч нэн түвэгтэй байдаг аж.
Гэсэн хэдий ч улс үндэстнүүд ил болон далд ан авлалтаа үргэлжлүүлсээр дэлхийн зах зээл дээрхи ийм барааны үнийн дүн жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. 2012 онд л гэхэд эл барааны эргэлтийн дүн 180 гаруй тэрбум ам.доллар хүрсэн гэж тооцжээ.
Зөвхөн Японы гааль дээр гэхэд 2010-2012 онд 38 төрөл зүйл амьтны 2846 кг эд эрхтэний хатаамал, хөлдмөл зэргийг илрүүлсэн байх жишээтэй. Ан амьтны эд эрхтэн үнэхээр тийм ид шидтэй юу? Швейцарийн судалгааны дээрхи төвийн тайлангаас үзвэл 80 хувийн “тийм” гэсэн хариу өгч болох ажээ.
Хэдийгээр энэ нь ан амьтны хууль бус агналтыг зөвтгөж буй хэрэг биш ч бодит байдал практик үр дүнгээ илтгэж буй хэрэг юм. Тэгвэл ямар ан амьтны юу нь ямар өвчин эмгэгийг анагаах увидастай вэ гэсэн асуулт зүй ёсоор дэвшинэ. Судалгааны тайланд өгүүлснээр анагаах нөлөө нь шинжлэх ухааны үүднээс батлагдсан ан амьтны эд эрхтэн, бэлдмэл цөөнгүй байна.
Жишээ нь:
-Махчин акул загасны сэрвээний мөгөөрс хорт хавдрын 1, 2 дугаар шатанд хавдрын өсөлтийг зогсооход чухал нөлөөтэй.
-Ойн зэрлэг гахайн түүхий элэг элэгний болсон цус, ясны хавдарын идэвжилтийг илт сааруулдаг, зарим үед бүрэн эдгээдэг.
-Матарын хөлний хатаасан уг 12 нугалаа гэдэсний шарх, дэлүүний өвчнийг эдгээхэд онцгой үр дүнтэй.
-Африкийн умард бүсэд нэн ховор шимиу могойн цус арьсны түлэгдлийг соривгүй эдгээх онцгой увидастай
-Номхон далайн , ай савын гол мөрнүүдэд /Монголын гол мөрнүүд энэ ай савд багтдаг орч./ тархсан цулбуурт загасны цөс хүний цус цэвэршүүлэх, хорт хавдрын эхний хоёр шатанд түүний өсөлтийг зогсоох үр нөлөөтэй.
-Таджикистан, Туркменистан болон Төв Азийн зарим цөөн хэсэгт амьдардаг муурын овогийн мануулын нэг төрлийн ходоод цусан суулга, шар хулс өвчнийг оргүй дардаг.
-Сибирийн зүүн өмнөд хэсгээр тархсан доргоны цус цусны бараг бүх төрлийн өвчин болон хорт хавдрын эсрэг эмчилгээнд эерэг үр дүн авчирах нь элбэг
-Австралийн далайн эрэг орчимд нутагшиж бусад шувууны өндгөөр хооллогч илсэн хэмээх цахлайн төрлийн шувууны түүхий мах ясны хугралыг үлэмж богино хугацаанд бороолуулдаг Битүү гэмтлийн үед дотор цус алдахаас хамгаалдаг.
-Бразилийн ширэнгэнд одоо хааяа л үзэгдэх болсон хөх залаат зэрлэг тахианы сарвуу бөөрний дутагдлын үед аминд ордог
-Норвег, ОХУ-ын Якутск орчимд оршиж байсан. /2001 онд энэ амьтныг бүрэн мөхсөн гэж тооцсон/ цасны хөх үнэгний уушиг уушигны сүрьеэ, уушигны хавдрыг эдгээхэд гайхалтай үр нөлөөтэйд тооцогддог байжээ…
…Эдгээр ан амьтны ид шидтэй эд эрхтэнийг орлох эм бэлдмэлүүд олноор гарсан бөгөөд ихэнхийнх нь үр нөлөөгөөрөө эх оргиналаасаа буюу ан амьтныхаас хавьгүй илүү байна. Гол нь өвчин эмгэгийг дарах, сааруулах, эдгээх туршигдсан баталгаатай гэсэн үг.
Харин эх оргинал болох ан амьтны эрхтэний үйлчлэл зөвхөн практик дээр л тулгуурлаж байна. Энэ бол шинжлэх ухааны үүднээс хангалтгүй гэсэн үг ч дэлхийн энд тэнд хүмүүс амь насаа аврахын тулд ан ав хийсээр л байна.
Италийн “Le Parmo” сэтгүүлээс хөрвүүлсэн С.Замилан
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL:













