“Тусгай салаа” киноны өөр нэг хувилбар буюу “Онцгой тушаал”
МҮОНТ-ийн уран бүтээлчид бас нэгэн киногоор үзэгчдийг байлдан дагуулахаар зэхэж. “Тусгай салаа” олон ангит киногоор хэсэгтээ л үзэгч олныг дэлгэцийн өмнө “уяж”, залуусыг цэргийн албанд уриалан дуудсан уран бүтээлчид өдгөө мөн л иймэрхүү сэдэв сонгосон ажээ. Тэдний ээлжит бүтээл нь “Онцгой тушаал” хэмээх 60 ангитай кино бөгөөд Монгол цагдаагийн ажил алба болон амьдрал ахуйг дэлгэрэнгүй харуулахаар зорьсон байна. Уг киноны зохиолыг М.Наранцогт бичиж, ерөнхий редактороор нь Төрийн соёрхолт зохиолч Д.Норов ажиллаж байгаа бөгөөд зураг авалтаа хэдийнэ эхлүүлсэн сурагтай. Харин гол дүрүүдэд нь ямар уран бүтээлчид тоглосныг чамгүй нууцалсан бөгөөд ерөнхий найруулагчаар Н.Байгаль, зураачаар А.Баяраа ажиллаж байгааг дуулгасан юм.
Р.ЕСҮ
URL:













