Г.Тэмүүлэн дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо
Английн Лондон хотод эхэлсэн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах XXII тэмцээнд оролцож буй манай тамирчид таван медаль хүртэж, ХБНГУ-ын тамирчдын дараа хоёрдугаар байрт эрэмбэлэгдээд байна.Бага насны ангилалд Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн боллоо. Харин дунд насны ангилалд өрсөлдсөн Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд тус бүр алтан медаль хүртэв.
Тэрбээр мөн тооны марафоны төрөлд оролцон мөнгөн медалийн эзэн болсон байна. 15 насны ангилалд оролцож байгаа Ц.БатЭрдэнэ хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд тус бүр мөнгөн медаль хүртжээ.
UNEN
URL:










