Д.Үүрийнтуяа: Тусгай зөвшөөрөл авсан компаниуд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах ёстой
Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ямар хяналт тавьдаг талаар тодруулсан юм.
-АМГазар тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус хүмүүст нэлээд олгосон гэж яригддаг. Тусгай зөвшөөрөл авч геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад танайх ямар хяналт, шаардлага тавих эрхтэй байдаг юм бэ?
-Тусгай зөвшөөрлийн тухайд хэлэхэд хамгийн анх иргэн өргөдөл гаргаснаар олгогдоод явж байсан. Тусгай зөвшөөрөл авсан газрууд жил болгон манайд одоо төлбөрөө төлж байгаа. Хэрвээ хайгуул хийдэг бол ямар хэмжээний хайгуул хийсэн тайлан, төлөвлөгөөгөө өгдөг юм. Энэ хайгуул нь бодитой хийгдэж үү гэдэгт манай газрын Геологийн алба хяналт тавьдаг. Хайгуулын ажил хийгдсэний дараа манай Эрдэс баялгийн зөвлөлөөр орж нөөцөө бат-луулдаг. Үүнд шинжээч нар, боловсруулж байгаа газрууд бодитой нөөцөө тогтоож уу, геологийн ажлаа үнэхээр хийж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Нөөцөө тогтоосны дараа техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулах ёстой. Эндээс дүгнэлт гарсны дарааАМГ-ын дарга тушаал гаргадаг. Ингээд тусгай зөвшөөрөл олгож ашигт малтмалыг ашиглаж явуулах үйл ажиллагааны эрх нь нээгддэг юм.
-Мэргэжлийн бус хүмүүст тусгай зөвшөөрөл олгох нь зөв үү. Энэ зөвшөөрлийг мэргэжлийн хүрээний хүмүүст олгож болдоггүй юм yy, эсвэл мөнгөтэй хүмүүс ийм эрх авдаг юм уу?
-Бид хүний мөнгийг харж тусгай зөвшөөрөл олгодогтүй. Хуулийн дагуу өргөдлөө өгсөн иргэн хүн тусгай зөвшөөрлийг авах эрхтэй байгаа. Гэхдээ энэ зөвшөөрөл авсан тухайн байгууллага мэргэжлийн байгууллагуудыг талбай дээрээ аваачиж хайгуул хийлгэж, тэрнийхээ үр дүнг Эрдэс баялгийн зөвлөлөөр орж тайлангаа хамгаапдаг. Тусгай зөвшөөрөл авсан компаниуд мэдээж мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах ёстой. Жишээ нь инженер техникийн ажилтан гээд ямар хүмүүс ажилуулснаа тайлагнадаг. Мөн ашиглах хугацаандаа уурхайдаа ямар хүмүүсийг ажиллуулсан, ямар техник технологи ашиглах вэ зэргээ ч тайлагнадаг. Гэхдээ бид тусгай зөвшөөрлийг хэн эзэмшихээс үл шалтгаалж доор нь болж байгаа бүх үйл ажиллагаанд мэргэжлийн хүмүүс байх ёстой гэдгийг анхаарч хардаг.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг мэргэжлийн хүн байна гэж тодорхой заалт оруулаагүй зөвхөн Монгол Улсын иргэн байна гэж АМ-ын тухай хуулинд заасантай холбоотой юм байна. Тиймээ?
-Тийм. Монгол Улсын иргэн гэсэн байгаа.
Б.Баярмаа

URL:













